
Цаг уурын байгууллагаас хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацааг агаарын температурын бодит болон урьдчилсан мэдээгээр интерполяцын аргыг ашиглан тооцоолжээ.
Тооцооллоор Архангай аймгийн нийт нутаг, Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, мөн Баянхонгор, Өвөрхангай аймгийн зарим нутгаар хөрс 20 см-ийн гүнд аравдугаар сарын сүүлээр хөлдөж эхлэх төлөвтэй байна.
Харин Увс, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Говь-Алтай, Хэнтий, Дорнодын зарим нэг нутгаар 11 дүгээр сарын эхээр, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нийт нутгаар 11 дүгээр сарын дунд арав хоногоос хойш хөлдөх төлөвтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
