
“Улаанбаатар опен-2026" тэмцээний сонгомол бөхийн барилдааны медалийн төлөө барилдах бөхчүүд тодорлоо. Манай бөхчүүдээс 97 кг-ын жинд барилдаж буй Г.Ганхуяг хүрэл медалийн төлөө Венесулын Хуан Диаз Бланкотой барилдахаар боллоо. Тэрээр хагас шигшээд Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт Энэтхэгийн бөх Нитештэд ялагдсан юм.
Мөн манай бөхчүүдээс 82 кг-ын жинд Д.Лхагвасүрэн Кыргызстаны Имур Темирбековтой хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. 87 кг-ын жинд Б.Өсөхбаяр хагас шигшээд Кыргызстаны Азатад ялагдлаа. Манай бөх БНСУ-ын бөх Ли Сын Хвантай хүрэл медалийн төлөө барилдана.