
Долоодугаар сарын 28-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн /Хялгант баг/, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Сэлбэ, Хангай нурууны араас усжих Чулуут, өврийн Байдраг, Цагаантуруут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-55 см нэмэгджээ.
Маргааш буюу 29-нд Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум, Чулуут гол Өндөрулаан сум, Байдраг гол Бууцагаан сумын Баянбүрд баг орчимд усны түвшин 10-20 см тус тус нэмэгдэх төлөвтэй байна.
Өнөөдрийн байдлаар Хархираа гол (Тариалан сум), Туул гол (Лүн сум) үерийн түвшнийг 5-10 см-ээр давсан байна.
Иймд дээрх голууд болон бусад гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж буй иргэдийг голын эрэг, хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, голын усанд орохгүй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.