
“Айчи Нагояа-2026” Азийн наадмын жүдо бөхийн 66кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ К.Ёолк алтан медалийн төлөө Узбекистаны Абдурахим Нутфуллоевтай барилдаж даралтаар цэвэр яллаа.
Ийнхүү ОУХМ К.Ёолк энэ удаагийн Азийн наадмын Монгол Улсын багийн анхны алтан медалийн салхийг хагаллаа.

Эмэгтэй 48кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Асмита Дейтэй барилдан вазари үнэлгээгээр ялсан байна.