
Ихэнх нутгаар хуурайшилт нэн их болон их түвшинд байгааг ОБЕГ мэдээллээ.
Ялангуяа, баруун, зүүн, говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр их болон нэн их хуурайшилттай байна. Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.