
Монголын сагсан бөмбөгийн холбооны 2025-2026 оны үндэсний “Дээд лиг”-ийн улирлын тоглолтод анхаарлын төвд байгаа багийн нэг бол “Сэлэнгэ бодонс” баг билээ. Уг баг лигийн тоглолт эхэлсэнээс хойш олон өөрчлөлтийг хийсэн. Мөн дараалсан хожигдол авч хүснэгтийн 9-10 байр руу бичигдэх тохиолдол гарсан. Өчигдрийн тоглолтод “Сэлэнгэ бодонс” баг “Дархан Юнайтед”-ыг 76-74-өөр хожиж найм дахь хожлоо авлаа. Ингэснээр тэд хүснэгтийг 7-р байраар үргэлжлүүлж байна.
“Сэлэнгэ бодонс” багийн тоглогч А.Ананд
Хожил авсандаа баяртай байна. Манай багт өнөөдрийн хожил хэрэгтэй байлаа. Багууд 4-7-р байрт ижил түвшинд явна. Шинэ дасгалжуулагчтай болоод 3-4 тоглолт хийлээ. Багийн систем тэр чигээрээ өөрчлөгдсөн. Хамгаалалт дээр илүү сайн анхаарч байна. Манай багийн хувьд бие биенээ сайн ойлгож учраа олох. Аль болох тоглолтоос тоглолтын хооронд энэ байдал сайжирч байна. Плэй-оффт орох төлөвлөгөөтэй явж байна.
Хүснэгтийг “Би Си Эйч Найтс” 15 хожил, таван хожигдолтойгоор тэргүүлж байгаа бол “Хасын хүлэгүүд”, “Эс Жи Эйпс” багууд удаалж байна.
