
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэн, Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн МАН-аас Б.Пүрэвдагвыг нийслэлийн Засаг даргаар томилуулах саналыг НИТХ дахь МАН-ын бүлэгт хүргүүлсэн бөгөөд санал дүгнэлтийг бүлгийн дарга Ж.Сандагсүрэн танилцуулж, төлөөлөгчид асуулт асууж харилт авав.
Улмаар таван хүний гишүүнтэй тооллогын комисс байгуулан тооллогын комиссын даргаар төлөөлөгч О.Зундуйдорж, Нарийн бичгийн даргаар сонгогдов.
Ийнхүү Б.Пүрэвдагвыг нийслэлийн Засаг даргаар томилох эсэхэд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 92.3 хувийн саналаар Б.Пүрэвдагвыг нийслэлийн Засаг даргаар томилохыг дэмжлээ. Улмаар НИТХ-ын Засаг даргаар томилсон тогтоолыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо.
Б.Пүрэвдагвын товч намтар,
Боловсрол:
Ажилласан байдал: