
Өнгөрсөн хоногийн цаг агаарын тойм мэдээг Ус цаг агаар, орчны мэдээ мэдээллийн газраас хүргэлээ.
Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар 0.0-6.0 мм бороо орсон байна.
Өчигдөр өдөр Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эхээр +8...+14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21…+29 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байжээ.
Харин Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар +8…+16 градус, бусад нутгаар +1...+7 градус дулаан хоножээ.
Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 10-15 метр, түр зур секундэд 20 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн хоногт бороо ороогүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур өдөртөө +15…+17 градус, өнгөрсөн шөнө +4…+6 градус дулаан хоносон байна.