
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл хийлээ.
Тэрээр "Засгийн газрын хуралдаанаар Багануурын уурхайг түшиглэн сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах асуудлыг хариуцсан аж ахуйн нэгж байгуулах шийдвэр гаргалаа. Энэ төсөлд 483 тэрбум төгрөг зарцуулна. Энэ намарт багтаан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулна. Одоогийн байдлаар есөн аж ахуйн нэгж сонгон шалгаруулалтад оролцож материалаа ирүүлсэн. 2028 оны эхний хагас жилээс түлшээ хэрэглээнд нэвтрүүлнэ гэж төлөвлөж байгаа. 400 орчим ажлын байр шинээр бий болно" гэв.