
Парламентад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдах болсон тухай өмнө мэдээлсэн. 68 гишүүнтэй эрх баригч намын бүлгийн хуралд 52 хүн оролцжээ.
МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалын хэлснээр үүсээд буй асуудлаар хаалттай хуралдаж, гишүүд санал бодлоо тодорхой илэрхийлсэн байна.
"АН-аас тавьж буй шаардлага болон манай гишүүдийн асуудлаар намын Удирдах зөвлөл ойрын хугацаанд тодорхой шийдвэр гаргаж УИХ-ын бүлэгт чиглэл болгоно. Удирдах зөвлөл өнөө орой юм уу, маргааш өглөө хуралдана. Удирдах зөвлөлийн шийдвэрийг МАН-ын бүлэг бүрэн хэрэгжүүлнэ" гэв.
МАН-ын Удирдах зөвлөлийн 39 гишүүнтэй.