Ардын хувьсгалын 104 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд аймгийн заан Э.Алтанбаяр аймгийн заан Э.Төмөрсүхээр долоо давж түрүүлсэн. Энэ барилдааныг Монголын үндэсний бөхийн холбооноос дүрмийн бус барилдаан болсон гэж үзсэн тул цол, эрэмбийг тооцохгүй болжээ.
Барилдааны явцад Э.Алтанбаяр нь өрсөлдөгч бөхийг барьцгүй алхаж явахад нь араас нь дайрч давсан барилдаан олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Баяр наадмын комисс тухайн үед барилдааныг дүрмийн дагуу болсон гэж үзжээ.
Монголын үндэсний бөхийн холбооноос өчигдөр шийдвэр гаргаж дүрмийн бус барилдаан гэж үзсэн байна.
Сэлэнгэ аймгийн баяр наадмын үзүүр, түрүүний барилдаан "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн 4.6.6-д "засуул барилдааныг түр зогсоох үед, эсхүл учраагаа өмсгөлөө засаж байхад болон барилдаан удааширсан үед барьц бариулж байхад мэх хийж унагах тохиолдолд дахин барилдуулна" гэсэн заалтыг зөрчсөн барилдаан болсон байна. Иймд дээрх барилдааны үр дүн буюу шинээр цол авсан дээрх бөхийн цолыг