
Багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад олгох тэтгэлгийн журмыг шинэчилжээ.
Улмаар эрэлттэй хичээлийн багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад тэтгэлэг олгохдоо голч дүн 3.3-аас дээш, Элсэлтийн шалгалтын оноог 650 болон түүнээс дээш гэсэн шаардлага тавьж байгаа аж.
2024 оноос хойш 10 мянга орчим оюутан багш мэргэжлээр суралцсаны тэтгэлэгт хамрагджээ. Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад их сургуулиа төгсөөд таван жилийн хугацаанд мэргэжлээрээ ажиллах шаардлага тавьж байна. Энэ жил багш мэргэжлээр суралцаж байгаа оюутны тэтгэлэгт 6.9 тэрбум төгрөг төсөвлөжээ.