Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Бага зэргийн бороотой. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +11...+13 градус дулаан.
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +9…+14, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22...+27, бусад нутгаар +14...+19 градус дулаан.