Пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр БНСУ-ын Мүжү хотод эхэллээ. 62 орны 245 тамирчин оролцож буй тус тэмцээнд Монгол Улсаас Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав тэргүүтэй дөрвөн тамирчин өрсөлдөж байна.
“Мүжү-2026” ДАШТ-ий тулаан K41, K44 ангиллаар эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жингээр эхэллээ.
Эрэгтэйчүүдийн K44 ангиллын -58 кг жинд ОУХМ Х.Темирбек эхний тулаанаа ОХУ-ын Аскхат Акматовыг 2:0-ээр яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч Азербайжины Сабир Зейналов юм. Энэ жинд нийт 22 тамирчин хүч үзэж буй бөгөөд Х.Темирбек чансааны долдугаарт эрэмбэлэгджээ.
Харин эмэгтэйчүүдийн K44 ангиллын -52 кг жингийн хагас шигшээд Хөдөлмөрийн баатар, “Парис-2024” Паралимпын аварга У.Сүрэнжав шалгарлаа. Тэрээр эхний тойргийг өнжсөн бөгөөд ОХУ-ын Мария Фисенког 2:0-оор ялж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар боллоо.
У.Сүрэнжавын дараагийн өрсөлдөгч Ираны Захра Рахими юм.