
Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо эхний энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 35 хувиар өсчээ. Тодруулбал, 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсад нийт 208,028 гадаадын жуулчин хүрэлцэн ирсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35 хувиар буюу 54,260 жуулчнаар нэмэгдсэн өндөр үзүүлэлт юм.
Мөн өнгөрөгч дөрөвдүгээр сард нийт 64,597 жуулчин хүрэлцэн иржээ. Энэ нь 2025 оны дөрөвдүгээр сараас 13,680 жуулчнаар буюу 26 хувиар өссөн дүн юм.