
“Дакар-2026” залуучуудын олимпын наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ. Монгол Улсын эрэгтэй баг “В” хэсэгт Венесуэл, Аргентиний багтай багтсан. Манай залуус эхний тоглолтод Венесуэлийн багийг 21:19-өөр хожиж, хэсгээ тэргүүлж эхэллээ. Энэ хэсгийн хоёр дахь тоглолт өнөө шөнө Монгол, Аргентиний хооронд болно.
Багийн бүрэлдэхүүнд Д.Сүхбат, М.Мөнх-Эрдэнэ, Х.Билигт, Н.Дэлгэрмөрөн нар багтсан бөгөөд дасгалжуулагчаар Г.Ундрах ажиллаж байна. Манай өсвөрийн шигшээ баг өнөө шөнө Аргентиний багийг хожиж чадвал хэсгээ тэргүүлж, хасагдах шатанд шууд өрсөлдөх эрхийг авна.