
Эрчим хүчний сайд болон Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх болон Р.Дагдан, А.Энхбат, Б.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд товлогдсон. Прокурорын байгууллага тэдэнд холбогдуулан 318 сая төгрөгийн авлигын хэргээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн юм. Өмгөөлөгч нэмэгдсэн болон зарим гэрчүүд ирээгүй үндэслэлээр шүүх хурлыг 12-р сарын 17-ны 09.00 цаг хүртэл хойшлуулжээ.