
Ерөнхийлөгч Владимир Путин улсынх нь эдийн засгийн дарамт нэмэгдэж буйтай холбоотойгоор хөрөнгөтнүүддээ улсын төсвийг дэмжих хандив өгөхийг уриалсан талаар эх сурвалжууд мэдээллээ.
Түүний уг хүсэлтийг дайны зардал өсөж, санхүүгийн нөөцөд дарамт үүсэж буй нөхцөлд эдийн засгаа тогтворжуулах зорилготой алхам гэж үзэж байна.
Путин мөн Орос улс Украины зүүн хэсэгт байрлах Донбас бүсийн үлдсэн нутгийг бүрэн эзлэх хүртэл байлдааны ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп зэвсгийн нийлүүлэлтийг Украин руу бус, Ойрхи Дорнод руу шилжүүлэх боломжтойг дурдсан байна. Тэрбээр “Бидэнд асар их зэвсэг бий, заримдаа нэг газраас авч нөгөөд шилжүүлж ашигладаг” хэмээн хэлжээ.
АНУ одоогоор зэвсгээ НАТО-д нийлүүлж, улмаар НАТО түүнийг нь Украинд дамжуулан өгч байгаа юм.
Харин Украины ерөнхийлөгч Володимир Зеленьский Европын орнуудад хандан Ирантай холбоотой хурцадмал байдлыг ашиглан Орос давуу байдал олж авах нөхцөл бүрдүүлэхгүй байхыг уриалсан байна. Үүний зэрэгцээ АНУ-ын ерөнхийлөгч Трамп “Украины дайн бол манай дайн биш” гэж мэдэгдсэн нь барууны орнуудын дунд байр суурийн зөрүү байгааг харуулж байна.