100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Их тойруугийн авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хооронд зорчих хэсгийн урд, хойд эгнээг хэсэгчилж хааж, шинэчилсэн юм.
Тус авто замын зорчих хэсэгт өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийжээ.