УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан Боловсролын сайд Л.Энх-Амгаланг огцруулах шаардлага тавьж байгаа талаараа мэдээлэл хийсэн. Үүнд хариу тайлбар болгон Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Ингэхдээ "Нэгдүгээрт би уучлалт гуйхгүй. Би хэн нэгнийг гүтгэж доромжлоогүй, худлаа ярьж, хулгай хийгээгүй. Харин ажлаа тасалж буй гишүүд ард түмнээсээ уучллат гуйх хэрэгтэй. Д.Амарбаясгалан өөрөө том хулгайч, Бор тээгийн хулгайч. Өөрөө тийм хоншоортой юм бол УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэж байгаад шалгуулах хэрэгтэй.
Хоёрдугаарт, би ямар нэгэн гэм хийсэн бол албан тушаалаасаа чөлөөлөгдөнө. Ямар ч асуудал байхгүй учраас би 2027 оны төсвийг боловсруулахдаа ашиг сонирхлын зөрчил гаргасан эсэхээ шалгуулахаар АТГ, ЦЕГ-т хандчихсан байгаа" гэв.