
Анх удаа 48 баг өрсөлдөж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн хоёр дахь тоглолт К, L хэсгийн тоглолтоор өндөрлөлөө.
К хэсгийн Португал болон Узбекистаны тоглолт 5:0-оор Португалын хожлоор өндөрлөв. Тоглолтын 7 дахь минутад эхний гоолыг оруулсан Криштиану Роналду 39 дэх минутад хоёр дахь гоолоо оруулснаар ДАШТ-д нийт 10 гоолтой боллоо. Роналду 2006, 2010, 2014, 2022 оны дэлхийн аваргад 1, 2018 онд 4 гоол хийсэн билээ. Роналду ДАШТ-д нийт 10 гоолтой болж, Английн Харри Кейнийн амжилттай зэрэгцэж ирлээ.
К хэсгийг Колумб 6 оноотой тэргүүлж эхэлсэн бол Португал 4 оноо, Ардчилсан Конго 1 оноотой удаалж байна. Энэ хэсэгт анх удаа дэлхийн аваргад тоглож буй Узбекистаны шигшээ баг 2 тоглолтоос оноо авч чадсангүй. Энэ хэсгийн сүүлийн тоглолт зургаадугаар сарын 27-д болно.