
Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлуудын эргэн сануулж, тоймлон хүргэе.
Улс төр "бужигнав"
МАН-ын даргын төлөөх тэмцэл Тусгаар тогтнолын ордноос хальж, Төрийн ордонд үргэлжилсээр хоёр долоо хоног өнгөрлөө. Мягмар гарагт Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир нарын 50 гаруй гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавив. Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах асуудлыг болон Хууль зүй, дотоод хэргийн сайдыг шинээр томилох асуудлыг танилцуулаагүй байхдаа Хууль зүй, дотоод хэргийн сайдыг “томиллоо” гэж олон нийтэд албан ёсоор зарласан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан, Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндсөн, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үйлдэл гэж тэд үзэж байгаа юм. Уг саналыг хэлэлцэх Төрийн байгуулалтын байнгын хороо баасан гаргийн үдээс хойш хуралдаж эхэлсэн ч ажлын цаг дууссан тул ирэх даваа гаргийн өглөө хүртэл түр завсарлалаа. Нөгөө талд З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нарын гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг бүрэн эрхээс нь чөлөөлөх саналаа парламентад мэдүүллээ. Уг саналд нийтдээ 67 гишүүн гарын үсэг зурсны 34 нь МАН-ын гишүүд байгаа юм. АН-ын 31, ИЗНН болон Үндэсний эвслийн тус бүр нэг гишүүн УИХ-ын даргыг чөлөөлөх саналд нэгдээд буй.
Парламент, Засгийн газар талцан хуваагдаж бие биедээ хариуцлага тооцохоор цаас шидэлцэхээс бус ирэх оны төсөв хэлэлцэж батлах цаг тулж буйг анзаарах сөхөө алга. Улмаар улс төрийн зөрчил, хямралдаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг гүтгэж, цоллодог байдал хэрээс хэтэрсэнийг бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд шүүмжилж буй.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав " Өнөөдөр нэг намын дотоод зөрчил улс төрийн институци хоорондын зөрчил болж байна. Улсдаа татвар төлөн, 1.1 сая хүнийг ажил орлоготой болгож ДНБ-ий 76-80 хувийг үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж, хувийн хэвшил, баялаг бүтээгч иргэдэд огт буруу байхгүй. Улс төрийн эрх мэдэл олж авсан этгээдүүд улсын өмчийг түр зуурын эзэмшилд байлгаад үе солигдсоны дараа эзэмшил хоорондын зөрчил болгодог нь төрийн өмчийг хуулиар хамгаалаагүй 30 жил явсны сөрөг үр дагавар. Мөн төр нийтийн санхүүг Үндсэн хуулиар хамгаалаагүй явж ирснийг далимдуулж албан тушаалтнууд өөрийн өмч мэт дураараа дургиж байна" хэмээсэн юм.
"Бодь Интернэшнл" ХХК-аас мэдэгдэл гаргалаа
"Бодь Интернэшнл" ХХК нь нүүрсний худалдаа, тээвэр, хадгалалт, экспортын үйл ажиллагаанд оролцоогүй, нүүрстэй холбоотой хууль бус, гэрээний бус үйл ажиллагаа явуулаагүй, аливаа давуу эрх эдлээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж, мэдэгдэл гаргалаа.

Эмч, багш нар ажил хаяна гэдгээ зарлав
Эмч, багш нар үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгох шаардлага тавин, жагсаал зохион байгууллаа. Багш нарын хувьд цалингаа 3.5 сая болгохыг шаардан, өнгөрсөн наймдугаар сараас тайван жагсаал зохион байгуулж эхэлсэн. Гэвч тодорхой үр дүнд хүрээгүй тул энэ сарын 15-наас орон даяар ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдлээ.
Энэ талаар Монголын Боловсол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл "Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөө өглөө ажил хаях шаардлагаа Боловсролын яаманд хүргүүлсэн. Тав хоногийн дараагаас улс орон даяар боловсролын салбарынхан ажил хаяна. Энэ мэдээллийг бүх хүнд нэгэн дуугаар хүргэе. 10 дугаар сарын 15-наас албан ёсоор ажил хаях тул нийт эцэг, эхчүүдэд хүүхдээ харах мэдээллийг албан ёсоор хүргүүлж байна" гэв.
Эмч нар мөн “Эрүүл мэндийн салбарын ажилчдын зөв шинэчлэлийн төлөө" жагсаал, цуглаан зохион байгуулж, цалинг нь 3.5 сая төгрөгт хүргэхгүй бол ажил хаялтад шилжинэ гэдгээ илэрхийлсэн юм.
Шатахуун тасалдав
Энэ долоо хоногийн эхний өдрүүдэд улс орон даяар шатахуун тасалдсан. Хөдөө орон нутагт тодорхой мөнгөн дүнд
Тэрээр "Засгийн газраас шатахуун, дизель түлшний аюулгүйн нөөц бүрдүүлэх тогтоол баталлаа. Энэ тогтоолыг жил бүр гаргадаг. Хуулийн дагуу манай улсын аюулгүйн нөөц хувийн хэвшлийн компаниудад байдаг.
Мөн сүүлийн үед шатахуун тасарлаа гэх мэт мэдээллийг түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал хаягийг хуулийн байгууллагаар шалгуулах шийдвэр гаргалаа. Бид хэдий 100 хувь шахуу импортын түлш, шатахууны хамааралтай, ОХУ-ын нөхцөл байдал хүнд байгаа ч өнгөрсөн сард Ерөнхий сайд ОХУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд В.Путин Ерөнхийлөгчтэй уулзсан.
Миний бие Эрчим хүчний сайдтай нь уулзаж асуудлыг ярьсны хүрээнд биднийг ямар ч нөхцөлд бензин, шатах, тослох материалаар таслахгүй гэдэг амлалтыг өгсөн. Өнөөдөр гэхэд төмөр замын Толгойт, Рашаант өртөөгөөр 150 гаруй тонн АИ92 шатахуун тээвэрлэсэн вагон орж ирж байна. Өдрийн нийлүүлэлт хэвийн байгаа.
Геополитикийн нөхцөл таагүй үед аюулгүйн нөөцөө бүрдүүлэхийг, нөөцийн саваа дүүргэх тухай асуудлыг чухалчилж байна. Саваа дүүргэхэд санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй, үүнд зээл олгох тухай ярилаа.
Ард иргэддээ хэлэхэд тайван, амгалан байгаарай. Хариуцсан яам шатахуун тасалдуулахгүй байх асуудлыг анхаарч байгаа. Ерөнхий сайд Г.Занданшатар санаатайгаар зохиомол хомсдол үүсгэж буй гэх асуудлыг мухарлаж, гэм буруутай нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг үүрэг болгосон" гэв.