
“Милан Кортина 2026” өвлийн паралимпын XIV наадмын пара гүйлтийн цанын медальтнууд тодорсоор байна. Зарим төрөлд шинэ амжилтууд бичигдэж цасгүй орноос медальтнууд тодорч эхэллээ.
Пара гүйлтийн цанын суугаа эрэгтэйчүүдийн LW11 ангилалд өрсөлдсөн Бразил улсын тамирчин Кристиан Рибера мөнгөн медаль хүртлээ. Тэрээр спринт 1,5 км зайн уралдаанд мөнгөн медаль хүртсэнээр улсынхаа өвлийн паралимпын наадмын анхны медальт тамирчин болжээ.
Энэ жил 23 настай Кристиан Рибера 2025 оны пара дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс суугаа ангилалдаа дэлхийн аварга болсон байна. Тэрээр анх удаа өвлийн паралимпын наадамд оролцож спринт уралдааны аварга боллоо.
“Милан Кортина 2026” паралимпын наадмыг БНХАУ 10 алт, 7 мөнгө, 9 хүрэл медальтай тэргүүлсэн хэвээр байгаа бол АНУ 6 алттай удаалж байна. Австри, ОХУ, Итали, Франц, Укриан, Норвегийн баг эхний 8-д бичигдэж байна. Бразил улс нэг мөнгөн медальтайгаар 19-р байрт жагсаж эхэллээ. 56 орноос 25 орон ямар нэгэн медаль хүртээд байна.
