Македони улсын Скопье хотноо зохион байгуулагдсан шатрын бодлого бодолтын Европын аварга шалгаруулах тэмцээнд их мастер С.Билгүүн амжилттай оролцож, их мастер цолны гурав дахь нормоо биелүүллээ. Тэрээр чансаагаа 2550 хүргэж энэ төрөлд Монгол Улсаас анхны их мастер боллоо. Их мастер С.Билгүүн шатрын спорт болон шатрын бодлого бодолтын төрлөөр гарын 10 хуруунд тоологдох хос их мастер цолтны нэг нь болж байна. Тэрээр ирэх наймдугаар сард болох шатрын бодлого бодолтын ДАШТ-д өрсөлдөх юм.
Ташрамд дурдахад, их мастер С.Билгүүн 2022, 2025 оны шатрын бодлого бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт дөрөвдүгээр байрт шалгарч байсан.
