
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп CNN болон бусад хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг Цагаан ордноос сурвалжлахыг хориглосон шийдвэр Дээд шүүхээр хэлэлцэгдэж буй билээ.
Пап лам Лео Ромоос Парис руу хоёр цаг үргэлжлэх нислэгээр зорчих үеэр сэтгүүлчид түүнээс уг асуудлын талаар лавлажээ. Тэрээр хэвлэлийн эрх чөлөөг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Ираны дайныг шүүмжилж ерөнхийлөгч Трампын дургүйцлийг төрүүлж байсан Америк гаралтай пап лам Лео хариултдаа Трампын нэрийг дурдаагүй ч хэвлэлийн мэдээллийг “маш чухал” хэмээн тодорхойлов. “Мэдээлэл сурвалжилгын тухайд бид үүнийг хүн бүрийн хувьд, бүх талаас нь авч байх нь маш чухал гэж бодож байна” гэж тэр хэлжээ.
Цагаан ордон пүрэв гарагт CNN, MS Now болон Politico-ийн сэтгүүлчдэд тавьсан хоригийг сэргээж, тэднийг дахин нэвтрүүлэх болсноо мэдэгдсэн. Үүнээс өмнө холбооны шүүх уг хоригийг Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай гэж үзсэн юм.