Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гарган салбартаа тэргүүлсэн нэр бүхий хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа.
Хөдөлмөрийн баатар цолоор "Монгол, Чех металл" ХХК-ийн ерөнхий захирал Б.Далай, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Сонгодог урлагийн тэнхимийн дуулах ур чадварын багш, ардын жүжигчин А.Долгор нарыг шагнасан юм.
Ардын багш цолоор МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Математикийн тэнхимийн багш, гавьяат багш Ц.Дашдорж, ЦЕГ-ын дарга асан, гавьяат хуульч Б.Пүрэв нарыг шагнасан.
Ардын жүжигчин цолоор Хүүхэд, залуучудын театрын ахмад жүжигчин, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатарыг шагнав.
Гавьяат багш МУИС-ийн дэд захирал асан, доктор, профессор Э.Гүргэмжав, Монголын хүүхдийн ордны уран зургийн дугуйлангийн багш Д.Батбаяр нарыг шагналаа.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Химийн тэнхимийн ахмад багш С.Даваасүрэн, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч, доктор М.Батаа, гавьяат хуульч цолоор УЕПГ-ын ахмад прокурор, өмгөөлөгч Р.Мөнхтариа, гавьяат эдийн засагч цолоор "Очир дагина" компанийн ерөнхий нягтлан бодогч Р.Дагийсүрэн, гавьяат тээвэрчин цолоор Увс аймгийн авто тээврийн салбарын ахмад ажилчин, жолооч З.Ганболд, гавьяат агрономич цолоор Баянхонгор аймгийнх Бууцагаан сумын тариаланч Д.Батгэрэл, гавьяат жүжигчин цолоор "Нарны цирк"-ийн жүжигчин Э.Лхагва-Очир, гавьяат тээвэрчин цолоор Увс аймгийн автотээврийн салбарын ахмад ажилтан, жолооч З.Амэнгэлд, аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор “Грийн дистрибьюшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч М.Сүхбаатар нарыг шагнасан юм.
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор "Монгол глобал" ХХК-ийн захирал Б.Ганбаяр, "Хас гоёл" ХХК-ийн захирал, уран дархан С.Батзоригт нарыг шагнав.
Хүний гавьяат эмч цолоор ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн зөвлөх эмч, доктор төрийн шагналт Г.Аянга, Гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч, доктор Л.Аваажигмэд нарыг шагналаа.
Гавьяат тамирчин цолоор ОУХМ А.Пүрэвдорж, Монгол Улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Т.Санчир, олон улсын шатрын их мастер А.Энхтуул нарыг шагнав.