.jpg)
Увс аймгийн Тэс суманд боом өвчний хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж, тухайн иргэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгааг ЗӨСҮТ мэдээллээ.
Тандалт, судалгаагаар тухайн тохиолдол нь 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдөр үхсэн хониноос халдвар авсан байх магадлалтай байгаа аж.
Улмаар 2026 оны зургаадугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Зооноз өвчин судлалын төвд хийсэн молекул биологийн (PCR) шинжилгээгээр боом өвчний халдвар батлагджээ.
Өвчлөл бүртгэгдсэн голомтын бүсэд Увс аймгийн Зооноз өвчин судлалын төв болон Мал эмнэлгийн байгууллагын хамтарсан баг ажиллаж, тандалт судалгаа хийх, халдварын тархалтыг хязгаарлах, голомтын хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
Боом нь өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Халдвар авсан үед гэнэт өндөр халуурах, дотор муухайрах, биеийн ил хэсэг буюу толгой, гар, хөл дээр жижиг улаан хүрэн өнгийн гүврүү үүсэх зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрнэ. Хүний тунгалгийн зангилаа, тунгалгийн судлыг гэмтээж хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг. Боом өвчнөөр хүн, бүх төрлийн мал, адгуус амьтад, буга өвчлөхөөс гадна цус сорогч хөх түрүү, ялаа, шумуул хүнд халдвар тараана.
