
Йордан улсын Амман хотод болсон мастеруудын чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Уг тэмцээнд 50 орны ахмад тамирчид оролцож шилдгүүдээ тодруулсан юм.
Монголын чөлөөт бөхийн мастерууд D, C ангилалд өндөр амжилт үзүүлж, медалийн буухиаг үргэлжлүүллээ. Тодруулбал, D ангилалд Б.Батнамсан /62 кг/, Д.Ганбат /78 кг/, Н.Баярмагнай /88 кг/ нар ахмадын дэлхийн аварга болсон юм. Мөн С ангилалд Н.Ганхуяг /78 кг/, А.Алтанхуяг /130 кг/ мөнгө, Ш.Энхбаяр /100 кг/ хүрэл медалийг тус тус хүртлээ.
