
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 40 иргэнийг гаргажээ.
Нийт дуудлагын 65 нь обьектын гал түймэр, 3 нь ой, хээрийн гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага бүртгэгдсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.