
Төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар хуульчилсан. Энэ дагуу 2026 оны гуравдугаар улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ.
Энэ удаагийн ерөнхий шалгалтад Улаанбаатар хотод 1 469 улсын хэмжээнд нийт 2 735 иргэн бүртгүүлсэн байна. Улаанбаатар хотод төрийн албаны ерөнхий шалгалтыг есдүгээр сарын 7-9-нд зохион байгуулна. Шалгалтыг өдөрт дөрвөн ээлжээр явуулах бөгөөд нэг ээлжид 100 иргэн шалгалт өгөхөөр хуваарилжээ.
Төрийн албаны ерөнхий шалгалтыг нийслэл болон орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа аж. Улмаар иргэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шалгалтын сорил, даалгаврыг ажиллах, холбогдох хууль, журмыг судлах, мэдлэгээ сорих, бататгах боломжтой хэмээн мэдээллээ.