Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд улсын начны цолыг хангаад байгаад аймгийн арслан Н.Өсөхбаяр улсын заан М.Лхагвагэрэлийг давж цолоо ахиуллаа.

 Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаяр тавын даваанд улсын гарьд Б.Гончигдамбыг, зургаагийн даваанд улсын заан М.Лхагвагэрэлийг давж харцага цолны болзол хангалаа.

Зургаагийн даваанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн арслан О.Наранбаатар, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Н.Өсөхбаяр, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, аймгийн арслан М.Бэлгүтэй нар Улсын харцага цолын болзол хангаад байна. Одоогоор эдгээр гурван бөх улсын начин цолны болзлыг алгасаад харцага цолтон боллоо.