
Эрчимч хүчний сайд Б.Найдалаа Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийлээ.
Тэрээр "Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 75 хувьтай байгаа. Есдүгээр сарын сүүлээр 100 хувь болно. Өвөл чадлын дутагдлаа импортоор нөхнө. Ямарч нөөцгүй ажиллана. Цахилгаан станцуудын нэг ч зуух сул зогсохгүй бүх хүчин чадлаараа өдөр, шөнөгүй ажиллана гэсэн үг. Эрсдэл байгаа ч хязгаарлалт хийхгүйн төлөө хичээж байгаа.
Гуравдугаар цахилгаан станцад гарсан ослыг санаж байгаа байх. Үүнийг засварлах ажил үргэлжилж байгаа. Нэг турбингенератор нь 2028 оноос ажиллаж эхэлнэ. Сэлбэгийг нь захиалаад үйлдвэрлүүлээд завсарлахад хугацаа их орж байгаа. Нөгөө турбингенераторыг нь ирэх арванхоёрдугаар сарын 15-наас ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа.
Гацаагчдаас болоод Монгол Улс бүх төрлийн цахилгаан станцаа барьж чадахгүй өдий хүрсэн. Нүүрсний асар их нөөцтэй байж эрчим хүчний хэрэглээнийхээ тавны нэгийг гадаадаас гуйж байгаа.
Төсвийн тодотголд эрчим хүчний салбарт 200 тэрбумын татаас өгөхөөр тусгасан. Энэ нь хүнд нөхцөлд эрчим хүчний үнийг огцом нэмэхгүй байх зорилготой. Өөрөөр хэлбэл, энэ онд эрчим хүчний үнийг нэмэхгүй татаасаар нөхнө гэсэн үг" гэв.