
Төв аймаг, Баяндэлгэр сум Байдлаг багийн “Хөндлөн булаг” гэдэг газар аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км, сумын төвөөс хойд зүгт 50 км, Багануур дүүргээс хойд зүгт 43 км хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага өчигдөр өдрийн 18:11 цагт иржээ.
Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчид очиж, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 20:16 цагт цурамд оруулжээ. Улмаар 22:45 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт долоон га талбай өртсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.