
Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрээр "УИХ-ын цахим хуудаст хиймэл оюуны шинжилгээ хийх цэсийн энэ сард ажиллуулж эхэлнэ. УИХ-ын гишүүд, Засгийн газраас хууль, тогтоолын төслийг өргөн мэдүүлэхдээ тухайн төсөлд хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөг зөрчиж буй зохицуулалт туссан эсэхийг, Үндсэн хуультай зөрчилдөж буй эсэхийг хиймэл оюунаар шинжлүүлэх боломж бүрдэнэ.
УИХ цаашдаа Үндсэн хуультай зөрчилдөж буй, Үндсэн хууль дахь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой заалтуудыг зөрчсөн аливаа төслийг хүлээж авахгүй байх зарчмыг баримтална. Тиймээс төсөл өргөн мэдүүлэгчид УИХ-ын цахим систем дэх “AI” буюу хиймэл оюунаар шинжилгээ хийлгэж хэвших хэрэгтэй" гэлээ.