
Испанийн “Реал” клубын довтлогч Килиан Мбаппе аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын эхний тавд багтлаа.
Тэрээр Италийн “Интер” багтай хийсэн тоглолтын үеэр энэхүү амжилтад хүрчээ. К.Мбаппе 14 дэх минутад гоол оруулж, тоглолтын салхийг хагалснаар аваргуудын лиг дэх 71 дэх гоолоо бүртгүүлжээ. Ингэснээр франц довтлогч “Реал” болон Испанийн шигшээ багийн довтлогч асан Раультай гоолын тоогоор зэрэгцсэн байна. Рауль Аваргуудын лигийн 142 тоглолтод оролцсон бол К.Мбаппе 99 тоглолт хийжээ.
Өдгөө 27 настай К.Мбаппе 2024 оны зургаадугаар сарын 3-нд чөлөөт агентын хувиар “Реал”-тай гэрээ байгуулсан юм. Тэрбээр 2018-2024 онд ПСЖ багт тоглосон бөгөөд тус клубийн түүхэн дэх шилдэг довтлогч болсон байна.
Энэ хугацаанд Францын аваргаар 5 удаа, Францын цом ба супер цомын эзнээр тус бүр 3 удаа шалгарч, Лигийн цомд хоёр удаа түрүүлжээ. Харин Францын шигшээгийн бүрэлдэхүүнд 2018 оны дэлхийн аварга болж, 2022 онд ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн билээ.