
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан амь насаа алдаад 28 жил өнгөрч байна. Түүний дурсгалыг хүндэтгэх өдрөөр Ардчилсан нам болон ИЗНН-ын удирдлага, иргэдийн төлөөлөл гэрэлт хөшөөнд нь цэцэг өргөв.
Энэ үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл "Өнгөрсөн хугацаанд энэ хэрэг зөвхөн улс төрийн ашиг хонжоо хайдаг, улстөрчид нэгнээ буруутгадаг арга хэрэгсэл төдий зүйл болоод хувирчихсан байгаа нь үнэхээр харамсалтай. АН-ын зүгээс энэ хэргийг нээлттэй болгох, шаардлагатай бол УИХ-ын сонсгол зохион байгуулах асуудлыг судлахаар ажлын хэсэг байгуулсан. Мөрдөн байцаалтын нууц зэрэг хууль зүйн асуудал бий ч 28 жил өнгөрсөн учраас энэ хэргийг нээлттэй ярих ёстой" гэв.