
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг нарийвчлан тусгасан юм.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: -Дэмжихэд хэцүү, дэмжихгүй байхад хэцүү хуулийн төсөл. Нам, эвлийг төлөөлөх дээд байгууллага жагсаалтаар сонгогдсон гишүүд нь ёс зүлйн зөрчил гаргасан гэж үзээд УИХ-д хандвал нээлттэй хэлэлцэх юм байна. Тойргоос сонгогдсон гишүүд зүйтэй байх албагүй гэж үзэж байгаа юм уу. Жагсаалтын гишүүдийг ад үзвэл байдлыг Ерөнхийлөгчөөсөө эхлээд гаргамааргүй байна. Ер нь жагсаалтаар сонгогдсон гишүүдийг нам нь л сонгосон, иргэдийн саналыг аваагүй гэж үзээд байгаа юм бол. Жагсаалтад байгаа хүмүүсээ танилцуулаад манай намыг дэмжээрэй гээд л сурталчилгаа явуулдаг. Би жагсаалтын 12 дугаарт бичигдэж, сонгуулиар баруун бүсэд ажилласан. Намайг сонгохыг хүсвэл манай намыг сонгоорой гээд явсан.
Ёс зүйн ноцтой алдаа, удаа дараа гэдгийг яаж үнэлэх вэ?
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр: -Энэ төслийг улс төрийн ямар нэг үйл явдалтой холбогдуулан санаачлаагүй. Иргэд сонгогчид намыг дугуйлдаг. Намыг хариуцлагын гадна үлдээж болохгүй. Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан. Улс төрийн намыг хариуцлагаас бултуулж болохгүй. Тиймээс жагсаалтаар нэр дэвшүүлсэн хүнтэйгээ хариуцлага ярих ёстой гэдэг байдлаар хуулийн төслийг боловруулсан. Гэхдээ жагсаалтаар, тойргоос гэж ялгахгүйгээр ёс зүйн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа.