
Азийн хөлбөмбөгийн холбоноос зохион байгуулдаг эмэгтэй багуудын дунд болдог "Аваргуудийн лиг"-ийн тэмцээний финалд өрсөлдөх багууд тодорлоо.
“AFC Women’s Champions League 2025-2026” тэмцээний хагас шигшээ тоглолт өчигдөр боллоо. Хойд, Өмнөд Солонгос болон Япон, Австралийн багууд финалд тоглох эрхийн төлөөх тоглолтод шалгараад байсан юм.
БНСУ-ын Сувон хотод болсон хоёр Солонгосын тоглолт анхаарлын төвд байлаа. Энэ удаа талбайн эзэн Сувон хотын баг өрсөлдөгчдөө 2:1-ээр ялагдан тэмцээнээ дуусгав. Хойд Солонгосын “Naegohyang” баг хэсгийн тоглолтод Сувоны багийг мөн 3:0-оор хожиж байсан бол энэ удаа ч ялалт байгуулж чадлаа. Ингэснээр Хойд Солонгосын баг нөгөө хэсгээс шалгарсан Японы “Tokyo Verby Beleza” багтай тавдугаар сарын 23-д тоглох юм. Энэ тоглолт БНСУ-ын Сувон хотын талбайд болохоор болжээ.
Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг эмэгтэй багуудын 2025-2026 оны тэмцээнд Монгол Улсаас “Ховд Вестерн” тоглож хэсэгтээ нэг хожиж, хоёр хожигдсон юм.
