
Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага 2026 оны орон нутгийн баяр наадмын үеэр цуглуулсан допингийн шинжилгээний сорьцуудын лабораторийн хариуг үе шаттайгаар хүлээн авч байна.
Наймдугаар сарын 3-ний өдөр ирсэн лабораторийн шинжилгээний хариугаар Завхан аймгийн сорьцуудаас хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй байна. Харин Дундговь аймгийн баяр наадмын үеэр авсан нэг сорьцын лабораторийн шинжилгээний эцсийн хариу ирээгүй байгааг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас мэдээллээ.