
Өөрийгөө МУИС-ийн багш хэмээн танилцуулж, оюутан залуусыг их сургуульд оруулж өгнө, гадаадад тэтгэлгээр явуулна хэмээн залилдаг этгээдийг баривчилсан талаар ЦЕГ-аас мэдээлэв.
Танил талаараа томоохон их сургуулиудад баталгаатай оруулна, гадаад улс руу сурагч солилцоогоор явуулна, тэтгэлэгт хамруулна гэж залилсан сэжигтэн этгээд иргэдэд 120 орчим сая төгрөгийн хохирол учруулсан байна.
Иймд эцэг эх оюутнуудыг их дээд сургуулийн элсэлт болон тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг тухайн байгууллагын албан ёсны эх сурвалжаас авч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.