
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Ипотекийн зээлээр 5-аас дээш байр авсан 12.000 хүн байгаа" талаар нийгмийн хуудсаараа дамжуулан мэдээлсэн.
Энэ мэдэгдлийг няцааж Монголын банкны холбооноос харилцагч, олон нийтэд хандан мэдэгдэл гаргажээ.
Тус байгууллагын мэдээлснээр 2013-2016 онд Монголбанкны эх үүсвэрээр 1584 иргэн давхардуулж зээл авсан. Харин таваас дээш удаа ипотекийн зээл авсан тохиолдол огт байхгүй гэжээ.
