Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадам үндэсний шагайн харваа өндөрлөлөө.

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны насанд хүрэгчдийн төрөлд 74 багийн 592 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм. Цолны үзүүлэлтээр авч үзвэл, энэ жилийн Үндэсний их баяр наадамд

Монгол Улсын даяар дуурсагдах дархан мэргэн-2,

Үлэмж дархан мэргэн-36,  

Дархан мэргэн-9,

Гарамгай мэргэн-22,

Харьшгүй мэргэн-42,

Улсын мэргэн-71

Аймгийн гоц мэргэн-229

Өсөх идэр мэргэн тав, 181 харваач оролцсон юм.

Хамгийн ахмад нь 82 настай бол хамгийн балчир нь долоон настай харваач байлаа.

74 багийн харваачаас тэргүүн байрт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Монгол Улсын мэргэн Гончигдоржийн Наранбат ахлагчтай “Гуа Орд” баг шалгарлаа.

“Гуа Орд” багийн харваачдын бүрэлдэхүүн

Дэд  байрт Дорноговь аймгийн Мандах сумын харьяат Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Баатарсүрэнгийн Наранбаатар ахлагчтай “Номт даншиг” ХХК-ийн баг шалгарав.

“Номт даншиг” ХХК-ийн багийн бүрэлдэхүүн 

Гутгаар байрт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Бавуугийн Түвшинбаяр ахлагчтай “Ханхонгор” баг шалгарлаа.

“Ханхонгор” багийн харваачдын бүрэлдэхүүн

Дөрөвдүгээр байрт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Лхагважавын Батжаргал ахлагчтай “Шонхор” баг шалгарав.

Шагналт байрт

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат Монгол улсын хошой мэргэн Золбаярын Банзрагч ахлагчтай “Дөрвөн-Өсөх” ХХК-ийн баг

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат залуу харваач Нямсүрэнгийн Гантулга ахлагчтай “МАК Цемент” ХХК-ийн баг

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын харьяат Аймгийн гоц мэргэн Бадамсэрээжидийн Мөнх-Эрдэнэ ахлагчтай “Чойр хайрхан” ХХК-ийн Найман баг

Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Аймгийн гоц мэргэн Түмэнжаргалын Аминдаваа ахлагчтай “Ханбогд” баг шалгарлаа.