
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, мөн Европын Холбооноос ОХУ-д ногдуулсан эдийн засгийн хориг нь тэдний үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж болох, тэдгээрийг хэрхэн зохицуулж, холбогдох дүрэм журмыг даган мөрдөх талаар ойлголт өгөх сургалт, семинаруудыг хамтран зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Мөн гадаадын банк, тэр дундаа Европын Холбооны банк Монгол Улсын зах зээлд нэвтрэх нь дотоодын арилжааны банкуудад ямар нөлөө үзүүлэх, Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн явцын талаар санал бодлоо хуваалцсан юм. Түүнчлэн инфляц болон зээлийн хүүг тогтвортой барихад ашиглаж буй бодлогын хэрэгслүүдийн талаар асууж тодруулав.
Уулзалтын төгсгөлд талууд ирээдүйд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, Монгол Улсын бизнесийн салбарыг хамтран дэмжих болно гэдэгт итгэлтэй байгаагаа илтгэв.