
Японы алдарт уран гулгагч Каори Сакамото зодог тайлснаа мэдэгдлээ. Тэрээр энэ талаар албан ёсны хэвлэлийн хурал хийж гэрлэлтээ батлуулсан талаараа хэлжээ.
Олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн дөрвөн удаагийн аварга Каори Сакамото 26 насандаа спортын замналаа дуусгаж, хувийн амьдралдаа анхаарахаар болжээ.
Мао Асада, Мики Андо нарын дараагийн төлөөлөл болж гарч ирсэн Сакамото уран гулгалтын ертөнцөд онцгой амжилттайгаар зодог тайлж байна.
"Милан Кортина 2026" олимпын наадамд түрүүлэх зорилготой очсон ч мөнгөн медаль дээр буусан Каори Сакамото өнгөрсөн гуравдугаар сард дөрөв дэх удаагаа дэлхийн аварга цолыг хүртсэн юм. Тэрээр мөн багийн төрлөөр олимпын хошой мөнгөн медальтай бөгөөд олимп, ДАШТ-ээс нийт 9 медаль авчээ.
