
Хуучирч Э.Цэндсүрэн, продюсер prismobeats, дуучин Billy Bay нарын хамтын бүтээл “Хүж дэлхий амгалан байг” дуу гарлаа.
Тус бүтээл нь “Aydu Records” - оос 2022 оноос хамтлаг, дуучдын дунд хэрэгжүүлж байгаа “Born Retro” төслийн хүрээнд зохион байгуулж буй дөрөв дэх “ЕР” цомгийн шинэ дуу юм.
Дуу нь “garage” стилиэр зохиогдсон бөгөөд дуучин, хуучирч тус бүр өөрийн хэсгээ бүтээжээ.
“Хүж дэлхий амгалан байг” дууны эх бүтээлийг 1973 онд УГЗ Д.Алтантуул, Л.Дагвадорж нар хамтран бүтээж байсан бол эдгээр уран бүтээлчид түүнийг реворк форматаар хийжээ.