
Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Чехийн Прага хотод болж байна. Өчигдөр эрэгтэйчүүдийн богино үзүүлбэр болж, чөлөөт үзүүлбэрт оролцох тамирчид тодорлоо.
Богино үзүүбэрийг олимпын багийн аварга Илья Малинин 111.29 оноогоор тэргүүлсэн бол Францын Адам Сиао Хим Фа 101,85 оноогоор удааллаа. Хүрэл медалийг Эстоны Александр Селевко хүртсэн бол Миланы олимпын медальтнууд болох Японы Сато, Юма Кагияама нар 4, 6-р байрт бичигдлээ.
Богино үзүүлбэрт нийт 36 тамирчин өрсөлдсөнөөс 24 нь маргааш болох чөлөөт үзүүлбэрт орохоор болжээ.
Энэ удаагийн ДАШТ-ийг “Милан Кортина 2026” олимпын наадамд дуулиан тарьж олимпын аварга болсон Казахстаны Михаил Шайдоров өнжлөө. Түүний оронд 22 настай Диас Жиренбаев ирсэн ч богино үзүүлбэрт 36 тамирчнаас 35-д орлоо.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэр болж, дэлхийн аварга тодорно.