
Шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” шагналын нэр дэвшигчдийн жагсаалтад “Интер Майами” багийн довтлогч Лионел Мессиг оруулахаар шийдвэрлэжээ. Энэ талаар "France Football" сэтгүүл олон нийтэд зарласан байна.
Өнгөрсөн улиралд Мессигийн баг Хойд Америкийн хөл бөмбөгийн тэргүүн лигийн тэмцээнд түрүүлснээс гадна тэрээр 49 тоглолтод 43 гоол оруулж, 26 оновчтой дамжуулалт өгснөөр тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан юм.
Месси Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд ДАШТ-2026-гийн финалд шалгарч, 8 гоол оруулж, 4 оновчтой дамжуулалт өгсөн билээ. ДАШТ-д 6 удаа оролцсон Месси шигшээ багтаа 207 тоглолт хийхдээ нийт 125 гоол оруулсан байна.
Ийнхүү Месси “Алтан бөмбөг” шагналд 17 дахь удаагаа нэр дэвшиэж байгаа бөгөөд эл үзүүлэлтээр Кириштану Роналдугийн дараа хоёрдугаарт бичигдэж байна. Мөн тэрээр уг шагналыг 8 буюу хамгийн олон удаа хүртжээ.
“Алтан бөмбөг”-ийн шагнал гардуулах ёслол ирэх 10 дугаар сарын 26-нд Лондон хотод болно. Энэ нь Парисаас өөр газарт болж буй анхны тохиолдол билээ.