
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Үүнд:
-Өгөгдлийн тухай хуулийн төслийн талаар,
-Төрийн албаны шинэчлэл, нийтийн албаны ерөнхий хуулийн төслийн үзэл баримтлал,
-Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх тухай,
-Газрын тос боловсруулах үйлдвэр дотоодын цэргийн хамгаалалтад авах талаар,
-Эм эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах үйл ажиллагааны явц зэрэг 28 асуудал хэлэлцэж байна.