
FISU буюу олон улсын оюутны спортын холбооноос 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 23-25-ны өдрүүдэд Макаод зохион байгуулна. Уг тэмцээнд Монгол Улсын оюутны эрэгтэй шигшээ баг тоглох эрхийг авсан. Мөн Ази тивээс БНХАУ-ын баг тоглох юм. Тэмцээнд дэлхийн шилдэг 12 бaг өрсөлдөх бөгөөд сугалаа маргааш болно.
Энэ жилийн оюутны багийн бүрэлдэхүүнд “СҮА ТЛЖ Түшин багана” баг болон олон улсын Рoyal их сургуулийн тамирчид багтжээ.