
“Kworb” сайтын зүгээс 2026 онд цахим платформ дээрх хайлтын цэс дээр нэр нь хамгийн их дурдагдсан таван уран бүтээлчдийг тодруулжээ.
Ингэхдээ “Spotify”, “Apple Music”, “YouTube”, “iTunes” зэрэг олон улсын xамгийн иx эрэлт xэрэгцээтэй xөгжмийн сошиал платформуудын дата мэдээллүүдийг нэгтгэж дүгнэсэн аж.
Ийнхүү xамгийн иx эрэлт xэрэгцээтэй уран бүтээлчдийн жагсаалтыг Канадын дуучин Жастин Бибер 9503 оноогоор тэргүүлжээ. Удаад нь Майкл Жексон 7503 оноогоор жагссан байна. Харин Өмнөд Солонгосын к-поп BTS хамтлаг 5203 оноо, АНУ-ын реппер Bad Bunny 4296 оноо, дуучин Тейлор Свифт 3271 оноогоор тус тус удаалж уг жагсаалтын эхэнд багтжээ.